Monday, March 3, 2008

төрийн захиргааны шинэтгэлийн гол зарчим

Төрийн захиргааны шинэтгэлийн гол агуулга нь өөр хоорондоо логик уялдаа бүхий зарчмын хэд хэдэн үзэл санаан дээр тулгуурлаж байгаа юм.Энэ хэсэгт хариуцлага болон нэгдсэн удирдлага гэсэн ерөнхий хоёр санаанаас үүсэл гаралтай онолын зарчмуудыг тайлбарлана.Эдгээр зарчмын ихэнх нь одоогоор үйлчилдэг бөгөөд шинэтгэл хийснээр эдгээрийн ач холбогдлыг өндөржүүлэн төрийн салбарт хэрэгжүүлэх эрх зүйн эх үндсийг нь батажгаажуулж өгөх юм.