Friday, February 22, 2008

Авилга

Авилгын тухай ерөнхий ойлголт
Авилга бол хээл хахууль шан харамжийн шинжтэй үйлдлүүдийг хамарсан өргөн хүрээний ойлголт юм.Энэ үзэгдлийг тодорхойлсон олон янзийн тодорхойлолт байдаг боловч аливаа албан хаагч төрийн болон хувийн хэвшлийн өөрт нь итгэж олгосон эрх хэмжээ буюу албан тушаалын байдлаа тухайн албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж хийвэл зохих үүргээс татгалзах, эсхүл хийхийг хориглосон үйлдлийг хийх зүй бус үзэгдлийг илэрхийлдэг байна.Өөрөөр хэлбэл,албан хаагч түүнд амласан,санал болгосон,эсхүл өгсөн эдийн болон эдийн бус ашгийн нөлөөнд автан хариуцсан албаныхаа ашиг сонирхлыг худалдан урваж байгаа үйлдэл юм.Ингэснээр тухайн этгээд уг албанд шударгаар зүтгэх мөс чанараа алдаж түүнийг хувьдаа ашиг хонжоо гаргахын тулд ашиглагч болж хувирах ба албаны үйл ажиллагаа зориулалтын дагуу явагдахгүй болж үйл ажиллагааны чиглэл нь жинхэнэ зорилгын эсрэг хандах аюул бий болно,

Төсөл





Авилга

Авилгатай