Saturday, April 26, 2008

Төслийн менежмент ба төслийн ба Microsoft project 2003

ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
1.Номын зорилго

Зах зээлийн бодит шаардлагын үндсэн дээр гарч байгаа удирдлагын шинэ чиглэл болох Төслийн удирлага нь сүүлийн үед эрчимтэй төлөвшин хөгжиж байна.Энэ нь манай улсын эдийн засаг бизнесийн удирдлагын хүрээнд онол практикийн шинэ ойлголт болж, тодорхой нөхцөлд үр өгөөжтэй болохоо харуулсан юм. Үүнтэй уялдаж менежментийн хүрээнд ойлгож байсан зарим нэр томъёоны хувьд өөрчлөлт орж түүнийг хэрэглэх шаардлага гарч байна. Одоогоор энэ байдал зөвхөн олон улсын төсөл хэрэгжиж байгаа байгууллагад бага хэмжээгээр хөндөгдөж байгаа. Цаашид манай улсын томоохон компаниуд бүтцийн өөрчлөлт, бизнес-процессийн реинженерингийн төсөл боловсруулалтын асуудалтай тулгарах үед Төслийн удирдлагын онол арга зүйн гүнзгийрүүлсэн эзэмшилт нь уг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх гол нөхцөл болж стратегийн чиглэлүүдийг зах зээлд нийцүүлэн үндэслэлтэй боловсруулах боломжийг хангаж өгнө.

Төслийг хэрэгжүүлэх үйл явц Төслийн удирдлагын системийг бүрэн агуулгаар нь ашиглах чадварыг эзэмших шаардлага тавьдаг.Энэ байдал орчин үеийн нөхцөлд олон улсын хэмжээнд түгээмэл шинжтэй болж менежментийн хүрээнд хувьсгалын шинжтэй өөрчлөлтүүдийг бий болгож байна. Төслийн удирдлагын аргуудыг нэвтрүүлэх урьдчилсан нөхцлүүдийг макро микро эдийн засгийн хувьд нарийн боловсруулж тогтох явдал энэ системийн амжилттай хөгжих гол нөхцөл болдог.Төслийн удирдлагын систем нь шийдвэр гаргалтын чухал хэрэгсэл болдог. Шийдвэрийг удирдагчид гаргадаг тул түүнйи үр ашиг нь тэдгээр аргуудыг эзэмшиж байгаа байдалаар тодорхойлогдоно.Төсөл боловсруулалтын үйл явцыг бүрэн гүйцэт хангахад өртгийн динамик программчлалын загварчлал программын аргууд чухал байрыг эзэлдэг.Иймээс удирдлагын уламжлалт аргуудыг шинж шаардлагад нийцүүлэн хувиргах явцад мэдээллийн технилого чухал үүрэгтэй.Ийм нөхцөлд бизнесийн удирдлагын доктор Д.Чимгээгийн туурвисан "Төслийн менежмент ба Microsoft Project 2003" ном нь мэдээллийн технологийг орчин үеийн Төслийн удирдлагад ашиглах мэдлэг чадварыг олон түмэндээ эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм.
-Төслийн менежментийн түлхүүр ойлголтууд
-Microsoft Project программын тухай , түүнийг ажиллуулах аргууд
-Төслийн мэдээллийг оруулах
-Төслийн календарьчилсан төлөвлөгөөг шинэчлэх
-Төслийн мэдээллийг хэвлэх талаар мэдлэг олгох дээрхи үйл ажиллагаануудыг гүйцэтгэхэд программын боломжуудыг хэрхэн ашиглаж болохыг харуулсан юм.

2. ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

Сүүлийн жилүүдэд зах зээлийн эдийн засагтай уялдан манай улсад төслийн менежментийг хөгжүүлэх нь зайлшгүй хэрэгцээтэй болов.Төр засгаас ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байна.Зарим нааштай үр дүнгүүд ч гарч байна.Өнөөдөр манай их дээд сургуулиудад төслийн менежментийн боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтууд явагдаж байна. Төсөл боловсруулах болон төслийн менежментийн талаар олон түмэнд, бизнес эрхлэгчдэд, байгууллагын менежерүүдэд зориулсан сургалт, семинар,зөвлөлгөөнүүд зохион байгуулагдаж байна.

Төслийн менежмент нь зах зээлийн харилцаа өндөр хөгжсөн улс орнуудад мэргэжлийн онцгой үйл ажиллагаа төдийгүй шинжлэх ухааны нэгэн салбар болтлоо хөгжсөн байна.Өнөө үед төслйин менежменттэй холбоотой олон тооны ном тогтмол хэвлэлүүд үндэсний болон олон улсын шинжээчид, төсөл хэрэгжүүлэх пүүс, компаниуд, бүтээгдэхүүн үйлчилгээний өргөн зах зээл дэлхий бүс нутаг үндэсний хэмжээний их хурал, симпозиум, төслийн менежментийн чиглэлээр боловсрол олгох мэргэжил дээшлүүлэхэд нарийн хөгжсөн боловсролын систем үйлчилж буй зэргээс үзэхэд төслийн менежмент нь өөрийн гэсэн тодорхой хүрээтэй болжээ. Төслийн менежмент нь агуулгаараа удирдлагын эдийн засгийн аргад хамаардаг бөгөөд энд ялангуяа зардлын хүчин зүйлүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна.Орчин үед төслийн менежментийг төсөлд чиглэгдсэн үйл ажиллагааны арга зүй хэмээн үздэг болжээ.

Монгол улсын хувьд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990 оноос хойшхи энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт дотоод гадаадын олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд одоо ч хэрэгжиж байгаа цаашдаа ч энэ нь эрчимтэй хөгжих зүй тогтолтой юмаа.Учир нь төсөл, хөтөблбөр гэдэг ойлголт зах зээлийн эдийн засгын харилцаанд илүү зохицсон, энэ харилцааны эдийн засгийн аргуудтай нарийн холбоотой ажээ.Иймээс ч төслын менежмент нь зах зээлийн нөхцөлд илүү үр дүнтэй байгаагаа практик дээр нотлон харуулж байгаа билээ.Сүүлийн жилүүдэд төслийн менежмент нь улам боловсронгуй болон хөгжих болов.Дэлхийн улс орнуудад мэдээлэл холбооны технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед төслийн менежментэд энэ технологийн дэвшилтэт ололтуудыг эрчимтэй нэвтрүүлэн улам боловсронгй болгон хөгжүүлэх болжээ.Үүний нэг жишээ бол төслийн менежментэд Microsoft Project программыг өргөнөөр ашиглах болсон явдал юм.Уг программыг ашигласнаар төслийн удирдагчийн зүгээс төсөлтэй уялдсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах холбогдох хүмүүсийг шаардлагатай мэдээллээр хангах төслийн хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг ажиллуудыг гүйцэтгэхэд ихээхэн хялбар болсон төдийгүй энэ нь цаг хугацаа хөрөнгө хүч хэмнэх боломжыг өгч байна.
Төслийн менежментийн үндсэн ойлголтууд
Төсөл нь тодорхой зорилгод хязгаарлагдмал нөөцөөр хүрэх тухай урьдчилан боловсруулсан баримт бичиг гэдэг төслийг нэг бүюү бүлэг хүмүүс зохиож менежер түүнийг ажиллах хүч,материал хөрөнгө мөнгө цаг хугацааны урьдчилан тооцсон түвшинд удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй.Төсөл хэрэгжих явцад материалын үнэ өөрчлөгдөх нөөц багасах зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөж болох учир менежер төслийг нөхцөл байдалтай уялдуулан шинжилж, төлөвлөгөө графикийг өөрчилж зохицуулах чадвартай байх ёстой юм.Төсөл боловсруулж ирсэн түүхэн хөгжлийн явцад сүлжээ шинжилгээний арга анх гарчээ.Сүлжээ шинжилгээний арга нь сүлжээ хэмээх энгийн ойлголтонд тулгуурлан төслийг төлөвлөх,удирдах,шинжлэх арга юм.Сүлжээ шинжилгээний аргуудад:
1. Gant charts-Гантын графууд

2. PERT-Program evaluation and review technique-Хөтөлбөрийг үнэлэх, дахин хянах арга

3. CPM-Critical path method-Гол замын арга ордог

Эдгээр аргууд нь гүйцэтгэж байсан үүрэг,үүссэн цаг хугацаагаараа ялгаатай.Гантын графийн арга нь 1900-аад оны үеээс хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд одоо ч төслийг дүрслэн харуулахад хамгийн их ашигладаг аргуудын нэг хэвээр байна. Энэ аргыг анх Гант (Henry L.Gantt,1862-1919)боловсруулсан ба төслийн менежментийн шинжлэх ухаанд Гантын графийн аргыг нэмсэн нь энэхүү шинжлэх ухааныг хөгжихэд ихээхэн хувь нэмэр болсон юм. Гантын граф дээр ажлууд нь хэрэгжих хугацаанаасаа хамааран янз бүрийн урттай тэгш өнцөг (bar)-өөр дүрслэгдсэн байдаг. Шулуун эсвэл сумууд нь ажлуудын хоорондох уялдааг харуулдаг байна.1950-аад онд АНУ-ын тэнгисийн цэргийн флотын тусгай төслийн газар менежментийн зөвлөгөө өгөх компаний ажилтан Бузе, Аллен, Хамилтон нартай хамтран PERT сүлжээний аргыг боловсруулжээ.PERT арга нь гол зам олох, ажлын хугацааг үнэлэх, магадлалын онол ашиглаж төсөл заасан хугацаанд ямар магадлалтай хэрэгжиж дуусахыг тооцдог.PERT нь ажил буюу үзэгдэлтэй холбоотой асуудлыг шийдэж ирсэн уламжлалтай ба менежментэд дараахи асуултуудад хариулт авахад тусална:
-Төсөл хэзээ дуусах вэ?
-Төслийн аль хэсгийг хэзээ эхлүүлж хэзээ дуусгаж болох вэ?
-Төслийн хүрээнд хийгдэх олон ажлууд дотроос алийг нь хожуу дуусгаж болох алийг нь дуусгаж болох, алийг дуусгаж болохгүй вэ?
-Аль ажлын хэрэгжилт төслийн хугацаанд нөлөөлөх ба нөлөөлөхгүй вэ?
-Аль ажлуудад нэгэн зэрэг санаа тавивал зохих вэ? гэх мэт.

Сүлжээний хамгийн их замын бодлогыг төслийн удирдлага, төлөвлөлт, төслийн шинжилгээнд өргөн хэрэглэдэг. Сүлжээ шинжилгээний аргуудыг төслийг олон хувилбараар боловсруулж болно.Тухайлбал:
-Орой нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ
-Эрт эхлэх хожуу эхлэх хугацаагаар гол зам олох
-Ирмэг нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ
-Ажлын хугацаа тодорхойгүй төсөл
-Төслийн хугацааг шахах
-Хугацаа ба зардлын хамаарлын график
-Төслийн хамгийн бага зардалтай хугацаа

ТӨСӨЛ ГЭЖ:
-Тодорхой зорилгод чиглэгдсэн
-Цаг хугацааны хувьд хязгаарлагдсан
-Нарийн уялдсан ажлуудаас бүрдсэн
-Төлөвлөх хянах, зохицуулах зэрэг удирдлагын үйл ажиллагаа шаардсан
-Тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв зохиогдсон байх зэрэг шинжүүдийг агуулсан аливаа үйл ажиллагааг хэлж болно.Төсөл нь нэг удаа цаг тооллын нэгэн зурваст явагдана.Төсөл нь шинэлэг давтагдашгүй тодорхой заасан хугацаанд хэрэгждэг онцлогтой.Төсөл нь хэрэгжиж байгаа системээ тавьсан зорилгод нь чиглүүлэн өөрчилдөг.Нэг ёсондоо төслийн менежмент бол өөрчлөлтийн менежмент юм.

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ гэдэг нь төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага арга хэрэгсэл, технологи дээр тулгуурлан ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүн болон материаллаг нөөцийг удирдах урлаг, мэргэжлийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан юм.Төслийн менежментийн хамгийн чухал асуудал бол зорилгыг зөв тодорхойлох явдал юм.Төслийн зорилго нь ойлгомжтой хэмжигддэг байх нь чухал юм.Зорилго тодорхой болсноор түүнд хүрэх арга замуудыг тодорхойлдог,өөрөөр хэлбэл төлөвлөдөг.Энэ төлөвлөгөө нь юуг хэн хэдийд хйих ёстойг зааж өгнө.Төсөл нь цаг хугацаанд хязгаардлагдсан байдаг тул төслийн эхлэх,дуусах хугацаа тодорхой байдаг.Зорилгод хүрсэн тэр үед төсөл дуусна.Төслийг шаардлагатай хугацаанд хэрэгжүүлэхийн тулд төслийн удирдагч ихээхэн хүч чармайлт гаргах хэрэгтэй болдог.Ялангуяа төслийн удирдагч нь төслийн хэрэгжих явцад гарч байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэж байх, гүйцэтгэл нь тавьсан зорилгоос хир зэрэг хазайж байна, нөөц боломжийг хэрхэн ашиглаж байна гэх мэтээр үйл ажиллагаа болон түүнйи биелэлтэд хяналт тавьж, зохих арга хэмжээг цаг тухайд нь авч байх хэрэгтэй бөгөөд тэдгээрийг гүйцэтгэхэд төслийн удирдагчаас нарийн арга ухаан өндөр мэдлэг чадвар шаардагдана.Төсөл нь хоорондоо нарийн уялдаатай ажлуудаас бүрддэг, зарим ажил өөр ажлыг хийж дууссаны дараа л хэрэгжих боломжтой байдаг.Иймээс төсөл нь удирдлагын нарийн арга барил шаардсан динамик систем юм.Төсөл боловсруулахын тулд хийгдэх бүх ажлуудыг тодорхойлж, тэдгээрийг хугацааны хувьд логик дараалалд оруулна.Үүнд эхэндээ Гантын график (Гантын граф ч гэж нэрлэдэг)их үүрэг гүйцэтгэж байсан ба одоо ч ач холбогдлоо алдаагүй.Хичээлийн хуваарь бол Гантын графикийн нэг жишээ билээ.Хүснэгтийн эхний багананд ажлын нэрийг жагсаах ба дараагийн баганад хугацаа тодорхой нарийвчлалтай цаг өдөр 7 хоног, сараар тодорхойлж жагсаана.Ажил бүрийг эхлэх дуусах хугацаанд нь харгалзуулан тэгш өнцөгт дүрсээр тэмдэглэнэ.Эндээс ажил үргэлжлэх хугацаа тодорхой харагдана.Тодорхой зорилгын үүднээс үргэлжлэх хугацааг нь тодорхойлсон эрэмблэгдсэн ажлуудын нэгдлийг төслийн хувилбар гэж ойлгох ба тухайн цаг хугацаа нөхцөл байдлын хувьд хамгийн сайн гэгдэх төслийн хувилбар төсөл болно.Бид төслийн хувилбар зохиогоод төслийн хугацаа урт санагдавал ажиллах хүчний хэмжээг нэмэгдүүлэх замаар төслийн хугацааг богиносгож болно.Үүний тулд ажил бүрийн хугацааг нэг нэгжээр багасгахад гарах зардлыг тооцно.Төслийн хугацааг шахахад зам үүсэх ажлын дарааллуудыг анхаарах хэрэгтэй.Гол замын бус ажлын хугацааг хичнээн бага бага болгосон ч төслийн хугацаа хэвээр байх тул гол замын ажлаас эхлэн хугацааг шахна.Нэг шахалтаар хэд хэдэн гол зам ч үүсч болно.Гэхдээ энд зардлын асуудал уялдан гарч ирэх тул СРМ аргыг ашийглах хэрэгтэй болдог.Төслийн анхны төлөвлөгөөг хэрэгжиж байгаа үйл явцтай нь харицуулан хүрсэн амжилт, алдаа оноогоо үнэлж дүгнэх нь байгууллагын цаашдын үйл ажиллагааг амжилттай явуулахад ихээхэн ач холбогдолтой.Microsoft Project дээр төслийн ажлыг task /ажил/ гэж нэрлэдэг.Ажил бүр оноосон нэртэй үргэлжлэх хугацаатай, түүний эхлэх, дуусах хугацаа нь тодорхойлогдсон байна.Ажлын гол шинж бол түүний үргэлжлэх хугацаа /duration/ юм. Төслийн удирдагч ихэвчлэн ажлын үргэлжлэх хугацаа ба ажлуудын хоорондох уялдаа холбоог төлөвлөдөг бөгөөд энэ мэдээлэл дээр үндэслэн Microsoft Project нь ажил бүрийн эхлэх дуусах хугацааг нарийн тодорхойлж өгдөг.Microsoft Project нь ажлуудын хооронд 4 төрлийн уялдааг тодорхойлж өгөх боломжтой.Үүнд:
-Finish-to-start-нэг ажил дуусахаас нааш нөгөө ажил эхлэх боломжгүй
-Finish-to-finish-нэг ажил дуусахаас нааш нөгөө ажил дуусах боломжгүй
-Start-to-start-нэг ажил эхлэхээс нааш нөгөө ажил эхлэх боломжгүй
-Start-to-finish-нэг ажил эхлэхээс нааш нөгөө ажил дуусах боломжгүй

Хэрвээ цаг хугацааны хувьд хэсэгчлэн давхардсан эсвэл нэг ажлын эхлэл нөгөө ажил дуусахаас хамаарч байгаа тохиолдолд ажил төлөвлөсөн хугацаанаас хожимдож эхлэх тохиолдол гарч болно.Энэ үед төлөвлөсөн хугацаа ба нөгөө ажил дуусч уг ажил эхлэх завсрын хугацаа буюу хоцрогдол (Lag)-ыг төлөвлөж болдог.Төслийн хяналтын цэг гэдэг нь хийгдсэн ажлуудын талаар тайлан гаргах хугацааг хэлнэ.Microsoft Project дээр тэг ажил буюу 0 үргэлжлэх хугацаатай ажил байдаг.Үүнийг milestone /чухал ажил/ хэмээн нэрлэнэ. Энэ ажил хийгдэх үеийг хяналтын үе гэж ойлгож болно.Төслийн менежментийн зүгээс авч үзвэл энэ нь төслийн явцыг үнэлж дүгнэх зорилготой.Тухайн цаг хугацаанд хийх ёстой тайлан гаргах хяналтын цэг /чухал ажил/ юм. Уг ажилтай хамт төсөл юунд зориулагдсанаас хамаарч баримт бичиг, программ, эсвэл объект гэх мэт тодорхой нэг зүйл баримт болон дагалдан гардаг.Агуулгаар нь авч үзвэл milestones нь төслийн явцын хяналтын ажлууд юм.Явцын хяналтын ажлуудыг дотоод ба хөндлөнгийн гэж ангилдаг.Явцын хөндлөнгийн хяналтын ажил бол захиалагч эсвэл төслийг ивээн тэтгэгчийн зүгээс явуулж байгаа хяналтын үйл ажиллагаа юм.Энэ үйл ажиллагааг явуулахад дагалдан гарах баримт бичиг материалуудыг зохих талуудын зүгээс урьдчилан зөвшилцсөн байдаг.Харин явцын дотоод хяналтын ажлыг төслийн удирдагч тодорхойлж өгөх бөгөөд энэхүү ажил нь төслийн явцыг, хэрэгжилтыг хянах үүрэгтэй байна.Төсөл нь үе шатуудад хуваагдаж байдаг.Жишээ нь:Программ боловсруулах төсөл дараах үе шатуудаас тогтож болно.Үүнд:
-Шинжилгээ хийх
-Төсөл зохиох
-Хэрэгжүүлэх
-Ажиллуулах
-Нэвтрүүлэх
гэх мэт. Төслийн үе шат бүр хэрхэн хэрэгжиж байгааг хяналтын ажлаар тодорхойлох ба уг ажлыг ерөнхий хяналтын ажил гэдэг.Үүнийг ихэвчлэн хөндлөнгийн хяналтаар хийж гүйцэтгэнэ.Төслийн үе шат нь завсрын хяналтын үетэй байж болох бөгөөд энэ нь хөндлөнгийн ба дотоодын аль нь ч байж болно.Ажлыг биелүүлэхийн тулд нөөц /resource/-ийг тодорхойлж өгнө.Үүнд гол нөөц нь хүн байх бөгөөд уг хүн ажлынхаа цагийг чухам хэдэн хувийг төсөлд зарцуулахыг зааж өгнө.Жишээ нь:Хүн өдөрт тухайн төслийн ажил дээр 4 цаг ажиллах ёстой гэж үзвэл 50% хэрвээ 8 цаг ажиллах бол 100% гэж төсөлд зарцуулах цагийг тодорхойлно.Microsoft Project нь төслийн ажлуудад шаардагдах нөөцийг хувиарлаж өгдөг үүнийг хийснээр Microsoft Project дээр нөөцийн удирдлагатай холбоотой ажлууд тухайлбал ажлыг гүйцэтгэх өртөг, ажлах хүч төслийн төсөв, Нөөцийн өөрчлөлт зэрэг нь ажлын үргэлжлэх хугацаа болон төслийн хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох гэх мэт ажиллагаануудыг хэрэгжүүлэх боломжтой болдог.Төслийн удирдагчийн гол зорилго бол ажлуудыг цаг хугацаанд нь хуваарлагдсан хөрөнгийн хэмжээнд, техникийн заавар журамд заасны дагуу гүйцэтгэх боломжоор хангахад оршино.Цаг, хөрөнгө хүч, чанар гэсэн 3 үзүүлэлт төслийн удирдагчийн байнгын хяналтанд байх ёстой.Учир нь энэ 3 үзүүлэлт төслийн үндсэн хязгаарлалтууд болдог байна.Төслийн менежментйин зорилгод чиглэгдсэн, иж бүрэн байх шаардлагатай нөөцөөр зүй зохистой хангах системийн үүднээс хандах, уян хатан, оновчтой байх, тогтвортой, зөрчилгүй, тасралтгүй байх зэрэг гол зарчимуудад тулгуурлан ажлуудын үргэлжлэх хугацааг үр ашигтай удирдах нь төслийн удирдагчийн хувьд чухал бөгөөд үүний үр дүнд дээр дурьдсан 3 үзүүлэлтээр амжилтанд хүрч чадах юм.Төслийн хувьд цаг хугацааны хязгаарлалт нь гол шалгуур болох ёстой.Төслийг хэрэгжүүлэх хугацаа удааширч байна гэдэг нь ихэнх тохихолдолд хөрөнгийг хэтрүүлэн зарцуулах, ажлын чанар хангалтгүй байхтай холбоотой бөгөөд энэ нь ихээхэн сөрөг үр дагавартай. Ийм учраас төслийн удирдлагын олон аргуудад төслийн каленьдарчилсан төлөвлөгөө боловсруулах болон каленьдарчилсан графикийг хэрхэн баримталж байгаад тавих хяналтад хамгийн гол анхаарлаа хандуулсан байдаг.

Friday, March 7, 2008

Олон нийттэй харилцах урлаг

Олон нийтийн зан тєлєв, тэдний зvгээс ирэх хариу vйлдлийг ойлгож, мэдэрдэг байхад ямар ч ажил унаж, бvтэлгvйтнэ гэж vгуй. Харин хэн vvнийг эс мэдэрнэ, тvvнийг сvйрэл дагаж байдаг.
Авраам Линкольн
Уг сэдвийг хєндєж ном бичих болсны учир нь, PR буюу олон нийттэй харилцах урлаг монголд хэт дэвэргэсэн, ёс зvйгvй тал руу хэлбийж, олон нийтийн дунд PR гэдэг бол хуурах, "ДОМОГ" зохиох гэдэгтэй ижил ойлголт тєрvvлдэг болсон хандлагыг єєрчлєхєд єєрийн хувь нэмрийг оруулахаар шийдсэнтэй холбоотой юм.Мєн Олон нийтийн харилцааны талаар системтэй ойлголт огох ном, гарын авлагын эрэлт хэрэгцээ их байгаа нь ихээхэн тvлхэц єглєє.
Ер нь цаас, цаг зав, оюун бодлоо дайчлан ном бичнэ гэдэг, тэр тусмаа шинэ сэдэв, ойлголтыг тунгаана гэдэг амаргvй ажил байсныг нуух юун.
Судалгаа хийх, менежмент хийхээс илvvтэй vг vсэг, найруулгын алдаа засах, зєв бичсэнэсэхээ шалгаж нягтлах зэрэг нь олон шєнє нойргvй хонууллаа.
Нэг vеэ бодоход бид PR мэргэжилтний vvрэг, ач холбогдлыг єндєрт vнэлж чаддаг болжээ.Бизнесийн байгууллагууд дэргэдээ бие даасан олон нийттэй харилцах албыг байгуулж, мэргэшсэн судалгаа шинжилгээний байгууллага тєрєн гарч, их дээд сургуулиуд олон нийттэй харилцах урлагийг хичээлийнхээ хєтєлбєрт оруулж байгаа нь vvний илрэл юм.
Уг ном нь олон нийтийн харилцааг Нийгмийн Шинжлэх ухааны нэгэн салбар, бие даасан мэргэжил талаас нь системтэй дэлгэн харуулснаараа манайд энэ салбарт хэвлэгдсэн цєєн тооны ном, сурах бичгийн дутууг нєхєж, ойлголтыг бататгаж чадсан гэдэгт итгэлтэй байна.
Мєн номоо дагалдуулан хялбаршуулсан гарын авлагыг гаргалаа. Энэ гарын авлага нь танд олон нийтийн харилцааны талаарх мэдээллийг богино хугацаанд сэргээн харах боломжийг олгох болно. Vндсэн агуулга нь номтойгоо адил боловч жишээ баримтууд нь ялгаатай, шинэлэг баримтуудыг агуулснаараа онцлог юм.
Олон анд нєхєд, судлаачид монгол жишээ, баримтуудыг тvлхvv оруулж огвєл уншвартай болно гэж зовлосний дагуу шинэ жишээ, баримтуудаар сэлбэн сэргээлээ.
Цаашид ч шинэлэг монгол жишээ, баримтуудыг судлан бичих хэрэгцээ их байна.
Ном маань хэвлэгдэж таны гарт очих хvртэл энэхvv дардан бус ч итгэл дvvрэн замд маш олон анд нєхєд минь хєтєч болжээ.

Хорхон овогт Бєхчулууны Энхболд

Жолооч нар шинэ үнэмлэхтэй болно гэнэ

Шинэ үнэмлэх маань одоогоор хэвлэгдэх шатандаа тоног төхөөрөмж нь угсралтын ажилдаа явж байгаа юм байна. Дэлхийн стандартад нийцсэн мөн тухайн жолоочийн талаарх бүх мэдээлэл агуулсан тусгай чиптэйгээрээ хуучин үнэмлэхээс онцлог болжээ.
Шинэ үнэмлэхийг заавал бүх жолооч нарыг хамруулан солихгүй бөгөөд үнийн хувьд хуучин үнэмлэхтэй адилхан гэнэ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЗЦГ-ын олон нийттэй харилцах ахлах байцаагч Цагдаагийн ахмад Ч.Батболдоос тодрууллаа.

Энд дарж vзнэ vv (Бичлэг - 1)

Нийслэл хотод 700 том оврын автобус, 700 микроавтобус 1022 такси нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Өнгөрсөн 2007 онд нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн жолооч нар 436 удаа осол хэрэг үйлдсэнээс 9 хүний амь насыг хохироож 325 хүний эрүүл мэндийг ноцтойгоор хохироосон байна.
Судалгаагаар нийтийн тээврийн хэрэгслүүд дотроос хамгийн их зөрчил дутагдал гаргадаг нь микроавтобусны жолооч нар байдаг.
Эгнээ байх зөрчих, хурд хэтрүүлэх, зорчигчдыг бөөнөөр нь чихэх, өвөр дээр нь шахаж суулгах, гэрэл дохио болон бусад дүрмийн заалт зөрчих явдал их байгаа нь ойрын хугацаанд эдгээрийн дэг журмыг сахиулах зайлшгүй шаардлагатай ажлын нэг гэж Замын цагдаагийн газраас үзэж байна.
Ийм ч учраас 1 дүгээр сарын 21-ээс эхлэн Замын цагдаагийн газраас Нийслэлийн тээврийн газартай хамтран микроавтобусны жолооч нарын сахилгыг сайжруулах арга хэмжээг эхлэнэ. Энэ ажиллагаа нь ямар нэг аян биш ба дэг журам тогтоох арга хэмжээ юм.
Дээрхи ажиллагааны явцад зорчигч нарын ярьж заншсанаар "нугас" буюу зориулалтын бус суудал дээр зорчигч тээвэрлэх болиулах, микроавтобус жолоодож яваа жолооч нарын ангилал бичиг баримтыг нарийвчлан шалгах, буудал дээр орилж хашгирсан тохиолдол бүрт нийтийн тээврийн стандарт журам, Замын хеделгеений аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авах.
Замын хеделгеений дүрмийн зөрчил гаргасан тохиолдол бүрт НТГ-т байдаг микро автобус нэг бүрийн бүртгэлийн санд бүртгэж улмаар тухайн шугамын ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж бүрт арга хэмжээ авах, үйлчилгээ эрхэлэх эрхийг нь хураах арга хэмжээ авах. Байгууллагатай нь арга хэмжээ тооцох. Жолооч нарын замын хуудсыг нарийвчлан шалгах.
Микроавтобусны дотор жолоочийн таницуулгыг зураггай нь байрлуулах, зорчигч нарын эрх, үүргийг хэвлэж байрлуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ

Энд дарж vзнэ vv (Бичлэг - 2)

Цаашдаа ЗЦГ болон НТГ -аас дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлеөд байна.
Буухиа үйлчилгээний чиглэлийг кондукторгүй болгох.
Микроавтобусы гаалиар оруулахдаг наокилтын хязгаарлалт тогтоох талаар холбогдох байгууллагад санал өгех.
Жижиг аж ахуйн нэгжиййг томруулж авто аж ахуйн хэлбэрт оруулах. Тевлөрсөн хяналттай болгох.
Одоо үйлчилгээнд явж байгаа микроавтобусны тоо хэтэрсэн байгаа учир нэмэхгүйгээр аттестатчилж хасах арга хэмжээг НТТ-аас авах.
4 дүүрэг дамжиж байгаа байдлыг багасгаж дүүрэг дээрээ богино эргэлтэнд оруулах. Энэ ажлыг 3 сараас эхлэн хэрэгжүүлэх юм байна.
Зерчил ихээр гаргадаг аж ахуйн нэгжтэй гэрээ хийхгүй зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна.

Б.Баяр

Ерєнхийлєгч : » Мэндчилгээ

Бямба гараг, 3 сарын 8, 2008 6:24 AM


Ерєнхийлєгч : » Мэндчилгээ
Нийтэлсэн: 2008-03-07 18:14:49 , Мэдээний дугаар: #92591
Олон улсын эмэгтэйчvvдийн єдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерєнхийлєгч Намбарын Энхбаярын дэвшvvлсэн мэндчилгээ
Манай орны эрхэм хvндэт эхчvvд, эмэгтэйчvvд ээ,
Та бvхэндээ Олон улсын эмэгтэйчvvдийн баярын єдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшvvлж, ажлын амжилт, эрvvл энх, аз жаргал, баяр баясгалан бvхнийг хvсэн ерєєе.
Монгол Улсын гэрэл чимэг, єнгє зvс, ухаан тэвчээр, энэрэнгvй бvхний бэлгэдэл болсон эхчvvд, эмэгтэйчvvдийнхээ vеийн vед улс орныхоо тєлєє зvтгэн бvтээлчээр хєдєлмєрлєж ирсэн яруу алдар гавъяа зvтгэлийг Тєрийн тэргvvн миний бие баярын энэ єдєр онцлон тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Эмэгтэйчvvд сайн сайхан тэмvvлэл бvхний vлгэр жишээ болж, хаа байгаа газраа манлайлж, шинэ соргог зvйлийг авчирч, хатууг зєєллєж, хvндийг хєнгєлж ирсэн тvvхтэй. Эмэгтэйчvvдийн хvрч очоогvй газар, vvрээгvй ачаа, гаргаагvй зам мєр манай ямар ч салбарт байхгvй ээ.
Эмэгтэйчvvдийн ажиллах боломжгvй, хvч хvрэхгvй ажил мэргэжил байдаг мэт vздэг байсан хуучны ойлголт аль хэдийн алга болж, тэд маань шийдвэр гаргах ямар ч тvвшинд ажиллаж, амжилт олох бvрэн чадвартай гэдгээ єєрсдєє хийсэн бvтээснээрээ батлан харуулж байна. Ялангуяа улс орныхоо эрvvл мэнд, ардын боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёл, спорт, хєдєє аж ахуйн салбарт гайхамшигтай амжилт гаргаж байгааг хvн бvр хvлээн зєвшєєрч, шагширан магтаж, баярлан талархаж байдгийг сануулах юун.
Єрх гэр дотроо ханьдаа тvшиг тулгуур болж, vр хvvхдээ зєв хvмvvжvvлж, нийгэмдээ шударга vнэнийг тогтоож, тєрєє тєвшитгэн тохинуулах, нийгмээ эвтэй, найрсалтай болгоход илvvтэйгээр нєлєєлж байдаг, цоглог, сайн сайхны єєд тэмvvлэгч зан чанартай эмэгтэйчvvд маань 21-р зууны Монгол Улсын дvр тєрхийг улам єнгє жавхаатай, vзэсгэлэнтэй, цэвэр цэмцгэр болгоход ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Баярын энэ єдєр эмэгтэйчvvддээ амжилт бvтээл ерєєхийн зэрэгцээ тэдний маань амьдралтай холбоотой эмзэг гэж хэлж болох зарим асуудалд нийт иргэдийнхээ анхаарлыг хандуулах нь зvйтэй гэж vзэж байна. Харамсалтай нь сэтгэл зовоосон асуудал цєєнгvй байна. Ажилгvй, єрх гэр толгойлсон эмэгтэйчvvдийн тоо тєдий л сайн буурч єгєхгvй байна. Эмэгтэйчvvдийн ажиллах хєдєлмєрийн нєхцєл муу, хєдєлмєрлєх эрх нь зєрчигдєж, эрхээ тэр бvр эдэлж чадахгvй байгаа тохиолдол олонтаа гарч байна. Аливаа хvчирхийллийн золиос болох, охид бvсгvйчvvдийг хил дамнуулан худалдах, тэд аргагvйн эрхэнд биеэ vнэлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, архидан согтуурах явдал нийтлэг тvгээмэл биш ч гэлээ гарсаар, нийгмийг цочирдуулсаар байгааг дахин сонордуулж, энэхvv муу муухай зvйлийг арилгаж, эмэгтэйчvvдийн маань нvvрэн дээр инээмсэглэл тодорсон сайхан Монгол орон болоход хvн бvр нэмэр хандиваа оруулахыг Та бvхэндээ хандан уриалж байна.
Тєр, засаг эхчvvд, эмэгтэйчvvдийн талаар олон асуудлыг санаачлан ажиллаж байгааг тэмдэглэе. Нэгэн зvйлийг онцлоход, Монгол Улсын Ерєнхийлєгч санаачилж, Засгийн газар боловсруулж, УИХ хэлэлцэж баталсан “Vндэсний хєгжлийн цогц бодлого”-д жендерийн тэгш байдлыг гэр бvл, эдийн засаг, нийгэм, улс тєр, соёл, хvний эрхийн хvрээнд бий болгох, 0-18 насны дєрєв ба тvvнээс олон хvvхэдтэй гэр бvлийн эхчvvдэд олгох цалингийн, нийгмийн болон эрvvл мэндийн даатгалын урамшууллын тогтолцоог хуульчлан хэрэгжvvлэх, 0-18 насны дєрєв ба тvvнээс дээш хvvхэдтэй єрхийг орон сууцны байраар хєнгєлттэй vнээр хангах бодлогыг хэрэгжvvлэхээр тодорхойллоо.
Энэ онд хvний эрхийн єдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерєнхийлєгчийн ивээл дор ХЭVКомисстой хамтран эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах асуудлаар Vндэсний чуулган зохион байгуулахаар тєлєвлєж байна. Энэхvv чуулга уулзалтыг зохион байгуулахад манай орны нийт эмэгтэйчvvд идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо шийдвэр гаргачдад хvргэнэ гэдэгт итгэж байна.
Гуравхан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Ард тvмний дотроос ажил хєдєлмєр, ухаан бодлоороо тодрон гарсан олон эмэгтэйчvvд тєрийн эрх барих дээд байгууллагад сонгогчдынхоо итгэлийг авч сонгогдон гарч ирнэ гэдэгт Ерєнхийлєгч миний бие эргэлзэхгvй байгааг энэ дашрамд тэмдэглэж байна.
Эхчvvд, эмэгтэйчvvд маань эртний уламжлал, баялаг тvvхтэй монгол гэр бvлийг улам бат бэх болгож, шинэ тєвшинд хєгжvvлэн тєлєвшvvлж, хvvхдvvдээ багаас нь тэсвэр хатуужилтай, зєєлєн ууч сэтгэлтэй, эрдэм номтой, ахас ихэсээ дээдэлдэг, бие биеэ хvндэлдэг, зєв сэтгэлтэй иргэд болгох их vйлсдээ ихээхэн амжилт олно гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлье. Эмэгтэйчvvдийн маань амжилт бvрийн цаана Монгол Улсын ахиц дэвшил оршиж буй.
Эрхэм хvндэт эхчvvд, эмэгтэйчvvд ээ,
Єлгийн бvvвэй аялсан vртэй хvний аз жаргал, баяр баясгалан, тоонот гэрийн тотго доорх хайр энэрэл, тvмэн олондоо хvчээ єргєх эрч хvч, оюун ухаан, сайн сайхны билэгдэл болсон монгол эхчvvд, эмэгтэйчvvддээ дахин хамгийн сайн сайхныг хvсэн ерєєе. Та бvхний маань санасан сайхан хvсэл тэмvvлэл бvр сэтгэлчлэн бvтэх болтугай.
Мэдээллийн эх сурвалж:olloo.mn

танилцах үдэшлэг