Tuesday, February 26, 2008

Мөнгөний нийлүүлэг

Эдийн засагт байгаа боломжит мөнгөний хэмжээг мөнгөний нийлүүлэлт гэнэ.Мөнгөний нийлүүлэлт нь тухайн улсын хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активын нийлбэрээр тодорхойлогдоно. Төв банк мөнгөний нийлүүлэлт хийдэг. Төв банк Засгийн газрын бондыг олон нийтээс худалдаж авснаар хүмүүсийн гар дээрх мөнгө нэмэгддэг.Хэрвээ Засгийн газар бондыг олон нийтэд худалдвал мөнгөний нийлэлт буурдаг.Үүнийг нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа гэдэг.Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг. Мөнгөний нийлүүлэлт хүүний түвшнээс хамаардаггүй.

Monday, February 25, 2008

Хувь хүний орлогын албан татвар

Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр "Хувь хүний орлогын албан татварын тухай" хуулийг шинэчлэн баталсан бөгөөд 2007 оны 1дүгээр сарын1 ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчлагдан баталсан. Энэ хууль нь 8 бүлэг з0 зүйлээс бүрдэнэ.
Энэ хуулийн гол зорилт нь хувь хүний орлогод албан татвар ноогдуулах, тэдгээрийг улсын төсөвт төвлөрүүлэх үйл ажиллагааг зохицуулдаг.Шинэ хуулиар хувь хүний татварын ачааллыг бууруулах, ажиллах хүчний зардлыг багасгаснаар ажлын байр шинээр бий болгох, хуулийг энгийн хялбар болгож нэг мөр ойлгох, олон улсын жишигт нийцүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлсэн.Монгол улсад хувь хүнд ноогдуулж байгаа орлогод ноогдуулж байгаа татварыг дараахь төрлөөр авч байна. Үүнд 1. Тухайн хүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос 10%2.Тусгайлан ноогдуулж байгаа Үл хөдлөх хөрөнгө борлуулснаас олсон орлого 2%
з. Малчин өрх, мал бүхий иргэдийн албан татвар ноогдуулах орлогыг малын тоогоор тодорхойлох ба аймаг, бүс нутаг бүр ялгаатай байна. Татварын хувь хэмжээг төрөл тус бүр дээр өөр өөрөөр тогтооно.